ШВЕЙЦАР ДАХЬ МОНГОЛ ОЮУТНУУДЫН ХОЛБОО ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЭВ
Швейцарын Холбооны Улсад суралцаж буй залуус нэгдэн Швейцар дахь монгол оюутны холбооны үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв.
Энэ хүрээнд Бернийн Их Сургууль, Женевийн Их Сургууль, Лозанны Их Сургууль зэрэг Швейцарын нэр хүндтэй сургуулиудад хууль, мэдээллийн технологи, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй монгол оюутнууд тус улсад сурах хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст өөрсдийн туршлага, мэдлэг мэдээллээ хуваалцах Фейсбүүк цахим хуудсыг нээгээд байна.
Цаашид ЭСЯ-ны зүгээс оюутнуудтай Швейцарт монгол судлалыг хөгжүүлэх болон соёл, боловсролын чиглэлээр хамтран ажиллах, оюутнуудыг Женев дэх НҮБ болон бусад олон улсын байгууллагын зарим үйл ажиллагаанд хамруулах боломжийг судлан ажиллаж байна.
Швейцар дахь монгол оюутны холбооны Фейсбүүк цахим хуудас: