ЛУГАНО ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАХ УУЛЗАЛТЫН ТУХАЙ
Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам Тичино кантон орчимд ажиллаж, амьдарч буй монголчуудтай 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15.00 цагт уулзалт зохион байгуулна.
Уулзалтад Элчин сайд Д.Гэрэлмаа оролцож, ЭСЯ-ны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлууд болон Швейцарт амьдарч буй иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар иргэдтэй санал солилцох тул иргэд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Мөн үеэр буюу 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 14.00-18.00 цагийн хооронд ЭСЯ-ны консулын ажилтнууд иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ.
Уулзалт болох газар: Canvetto Luganese, Via R.Simen 14b-6904 Lugano
Уулзалт эхлэх цаг: 2023 оны 3 дугаар сарыг 18-ны өдрийн 15.00 цаг
Консулын үйлчилгээ үзүүлэх цагийн хуваарь: 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 14.00-18.00
Уулзалт болон консулын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тус ЭСЯ-ны (+41) 22 774 19 74 утсанд холбогдон авна уу.