АЗИЙН ОРНУУДЫН СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ
НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Азийн Элчин сайд нарын гэргий нарын холбооноос санаачлан 1 дүгээр сарын 25-ны өдөр Азийн соёл, хоолны өдөрлөгийг Женев хотноо зохион байгуулав.
Азийн соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд 44 орны БТГ оролцож, үндэсний хоолны амталгаа явуулж, соёлын үзүүлбэрээ толилууллаа.
Уг арга хэмжээнд тус БТГ идэвхитэй оролцож, монгол үндэсний хоолыг сурталчлан таниулсан нь оролцогчдын сонирхлыг ихээр татав.