МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТААС ГАРАХ ТУХАЙ

2022-11-29


Харьяатын тухай хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно.

ШХУ-д оршин суугаа Монгол Улсын иргэний харьяатаас гарах тухай хүсэлтийг тус ЭСЯ-д хүлээн авах бөгөөд холбогдох бусад баримт бичгийн бүрдлийг шалгана. Шаардлага хангасан материалыг Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Монгол Улсын харьяатаас гарахдаа ШХУ-ын эрх бүхий байгууллагаас тухайн улсын харьяатаар хүлээн авах тухай урьдчилсан зөвшөөрлийг авсан байна.

Бүрдүүлэх баримт бичиг

Тавигдах шаардлага

Өргөдөл   

- Өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль  улсын харьяат  болох,  тэдгээрийн  хөдөлмөр  эрхлэлтийн  байдал, хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тодорхой бичнэ.

- Эхний мөрөнд Монгол Улсын Ерөнхийлөгч танаа гээд овог нэр, дараагийн мөрөнд тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр гээд өөрийнхөө оршин сууж байгаа газар, тэрний дараагийн мөрөнд өргөдлийн утгыг бичнэ, тэгээд өргөдлийнхөө агуулгыг нэг бүрчлэн дэлгэрэнгүй бичнэ, эцэст нь оршин сууж байгаа хаяг, аль улсын харьяат, өөрийн овог нэр, холбогдох утас, е-мэйл хаяг зэргийг бичээд өөрийн  гарын үсгийг зурж баталгаажуулна.

- Өргөдлөө компьютерээр  бичсэн  бол эцэст нь өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна.

 

Тухайлбал,
Монгол Улсын Ерөнхийлөгч /овог нэрийг бичнэ/ танаа

.... оны .... -р сарын ....–ны/ний өдөр            
ШХУ-ын .....хот

Монгол Улсын харьяатаас гарах 
өргөдөл гаргах нь: 

Өргөдлийн агуулга: Өргөдөлд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, Монгол Улс болон гадаад улсад ямар хугацаагаар аж төрж, ажиллаж, суралцаж байсан, аль улсын харьяат болох хүсэлтэй байгаа, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат, тэд одоо хаана, юу эрхэлж байгаа, хүүхэдтэй бол хэзээ, хаана төрсөн, аль улсын харьяат байлгах талаар эцэг /эх/-тэй хэрхэн тохиролцсон тухай тодорхой тусгаж өөрийн болон ам бүлийнхээ байдлыг тодорхой бөгөөд төрснөөс эхлээд өнөөг хүртэлх мэдээллийг он, сар, өдрийн дэс дараалал алдахгүйгээр нэг бүрчлэн бичнэ. 

Монгол Улсын харьяатаас  гарах  хүсэлт гаргасан:                         
/хүсэлтгаргагчийн оршин суугаа  хаяг,
аль улсынхарьяат, овог нэр,холбогдох утас, 
е мэйл, хаяг  зэргийг дэлгэрэнгүй бичнэ/ 

………………………          /…. ………………….…/      
(гарын үсэг)            (паспортад бичигдсэн овог нэр)   

Гурван үеийн намтар

- Аавын талын өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, эхнэр/нөхрийн, өөрийн намтар орно. Эхээр овоглодог тохиолдолд эхийн талын өвөг эцэг, эмэг эх, ээж, эхнэр/нөхрийн, өөрийн намтарыг бичнэ.

- Намтартаа он, сар, өдөр, оршин суугаа газраа бичиж, эцэст нь өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна.

- Хамгийн  эхний  мөрөнд  тэр овогтой тэрний миний гурван үеийн намтар гээд 1-д өвөг эцэг, эмэг эхийн, 2-т эцэг, эхийн, 3-т өөрийн намтрыг төрснөөс эхлээд одоог хүртэлх амьдралыг он, сар, өдрийн дэс дарааллаар нь нэг бүрчлэн бичиж, эцэст нь гурван үеийн намтраа үнэн зөв бичсэн тэрний тэр гээд өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна.

 

Тухайлбал,
Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагч ...(аль улсын харьяат болох, овог, эцэг эхийн нэр бичнэ) миний гурван үеийн намтар

.... оны ...-р сарын ... –ны/ний өдөр             
ШХУ, ..... хот

Нэг. ...(Аль улсын харьяат болох өөрийн овог нэр бичнэ)-ны/ний миний өвөг эцэг, эмэг эхийн намтар   
1.1. Миний өвөг эцэг …(овог нэр бичнэ)-ны/ний намтар  
1.2. Миний эмэг эх …(овог нэр бичнэ)-ны/ний намтар  
Хоёр. ...(Аль улсын харьяат болох өөрийн овог нэр бичнэ)-ны/ний миний эцэг, эхийн намтар    
2.1. Миний эцэг …(овог нэр бичнэ)-ны/ний намтар
2.2. Миний эх …(овог нэр бичнэ)-ны/ний намтар
Гурав. Миний өөрийн намтар
1.1. …(Овог нэр бичнэ)-ны/ний миний намтар
1.2.…(Овог нэр бичнэ)-ны/ний миний эхнэр/нөхөр …(овог нэр бичнэ)-ны/ний намтар.

Жишээ нь:
Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагч ..(аль улсын харьяат, овог, эцэг эх, өөрийн нэр бичнэ) миний намтар
 
.... оны ...-р сарын ... –ны/ний өдөр             
ШХУ, ......хот

Намтрын агуулга: Аль улсын ямар нэртэй газар төрж өссөн, ямар цэцэрлэгт хүмүүжсэн, хаана, ямар сургуулийг хэдээс хэдэн онд суралцаж төгссөн, ямар мэргэжилтэй, хаана ямар байгууллагад хэдээс хэдэн онд ямар ажил хийж байсан , одоо ямар ажил хийж байгаа болон гэрлэлт, гэр бүлийн гишүүд, төрөл садан, боловсрол, хөдөлмөр эрхлэлт болон ам бүлийн талаар нэг бүрчлэн төрснөөс эхлээд өнөөг хүртэлх мэдээллийг он, сар, өдрийн дэс дараалал алдахгүйгээр нэг бүрчлэн бичнэ. 

Гурван үеийн намтраа  үнэн зөв бичсэн:                                    
/хүсэлт гаргагчийн оршин суугаа хаяг, 
аль улсын харьяат, овог нэр, холбогдох утас, 
е-мэйл, хаяг  зэргийг дэлгэрэнгүй бичнэ/ 
………………………          /…. ………………….…/     
(гарын үсэг)               (паспортад бичигдсэн овог нэр)

Мэдүүлгийн хуудас

Монгол   Улсын   харьяатаас  гарах хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудас бөглөнө. Хавсралтаас авна уу.

 Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, албан ёсны орчуулга

- Өөрийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт /хүчинтэй хугацаа дуусаагүй байх/ зэрэг иргэний бичиг баримтыг нотариатаар  гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргах, хэрвээ аль нэгийг нь гээсэн тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын төв архивын лавлагааг хавсаргана.

- 16 хүртэл насны хүүхдийн хувьд гадаад улсын харьяат бол тухайн улсын харьяат болохыг гэрчилсэн бичиг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг албан ёсны орчуулгын хамт хавсаргах, хэрэв Монгол Улсын харьяат бол төрсний, үрчлэлтийн, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана.

Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний,  гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, албан ёсны орчуулга

- Гэрлэлтийн гэрчилгээ, эсхүл гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хэрэв гадаад хэлээр байгаа бол албан ёсны орчуулга,

- Гэрлээгүй бол гэрлэж байгаагүй талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын төв архивын лавлагаа.

16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар  

Хүүхдийн хамт Монгол Улсын харьяатаас гарах бол Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан тухайн хүүхдийн эцэг, эхийн харилцан тохиролцсон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн  хуулбар байна

16-18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний  бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Хүүхдийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн  нэр дээр гаргасан эцэг, эхийн хамт тус улсын харьяатаас гарах тухай хүсэлт нотариатаар гэрчлүүлсэн байна.

Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн улсын харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухай суугаа орны эрх бүхий холбогдох байгууллагын албан ёсны зөвшөөрөл

Суугаа орны эрх бүхий холбогдох байгууллагаас өөрийн улсын иргэний харьяаллыг олгохыг зөвшөөрсөн албан ёсны зөвшөөрөл, орчуулгын хамт байна.

Ажил олгогчийн тодорхойлолт

Амьжиргааны эх үүсвэрийг тодорхойлно.

Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмжлэлгүй болох талаар дараах байгууллагуудаас гаргасан тодорхойлолт:
- шүүх;
- шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;
- татварын байгууллага;
- сургалтын төрийн сан.  

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд төрөлжсөн архив, аймаг, нийслэлийн шүүхийн /...иргэний хэрэгт хариуцагчаар оролцоогүй, эрүүгийн хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй/ тодорхойлолт;

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны /...төлбөртэйгээр нэр байхгүй/ тодорхойлолт;

- Оршин сууж байсан газрын татварын байгууллагын /...татвар төлөгчийн мэдээллийн баазад бүртгэлгүй болно/ тодорхойлолт;

- Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх сургалтын төрийн сангийн /...төрийн сургалтын сантай ямар нэгэн тооцоогүй болохыг тодорхойлов/ зэрэг тодорхойлолт эх хувиар /хүчинтэй хугацаа дуусаагүй байх/ хавсаргагдсан байна.

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын Голомт банкны 1320000052 дугаарын дансанд улсын тэмдэгтийн хураамж 60000₮ (төгрөг) төлсөн баримт.

Цээж зураг 3 хувь

Хүсэлт гаргагч  нарын  4x6  хэмжээтэй 3 хувь гэрэл зураг байна

Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээлгэх, харьяатаас гарахыг хүсэгч нь:

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан өргөдөл, гурван үеийн намтар, мэдүүлгийн хуудас нь хоорондоо зөрүүгүй, үнэн зөв, он дарааллын дагуу тодорхой, дэлгэрэнгүй  бичигдсэн байх ёстой.
- Хүсэлт гаргагч нь өргөдөл, гурван үеийн намтар, анкетаа үнэн зөв мэдүүлж гарын үсгээ зурж баталгаажуулсан байх үүрэгтэй. Эдгээрийг компьютерээр бичсэн тохиолдолд мөн өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна.
- Хуулбар баримт бичгүүдийг нотариатчаар гэрчлүүлэх, гадаад хэл дээрхи баримт бичгүүд албан ёсоор орчуулагдсан байх ёстой.
- Төрийн албан ёсны хэл монгол хэл дээр өргөдөл, намтар бичигдэж, анкет бөглөгдөж, гадаад хэл дээрхи баримт бичгүүд монгол хэл рүү хөрвүүлэгдсэн байх шаардлага тавигддаг.