НАС БАРСНЫ БҮРТГЭЛ
2022-11-29
Дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн бүртгэнэ:
- Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт,
- Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар,
- Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт,
Дээр дурдсан материалыг бүрдүүлэхдээ дараах материалыг эх хувиар хамт авч ирнэ:
- Нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн эх хувь, түүний хуулбар
- Бүртгэл хийлгэж буй хүний иргэний үнэмлэхийн эх хувь, түүний хуулбар
- Үйлчилгээний хураамж төлсөн баримт / Үйлчилгээний төлбөр цэснээс харна уу /
Жич: Үйлчилгээний төлбөрөө ЭСЯ-ны доорх дансанд урьдчилан шилжүүлнэ үү эсхүл доорх төлбөрийн нэхэмжлэлийн хуудсыг татан авч шууданд төлбөрөө хийнэ үү.
Иргэний бүртгэлийн тухай (хуулийн хэсгээс)…
6.6.Хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар нь тогтоосон журмын дагуу иргэний бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, холбогдох тайлан, мэдээг гаргаж зохих журмын дагуу Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хүргүүлнэ.