ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ
2022-11-29
Иргэний шинэчилсэн бүртгэл-цахим үнэмлэх шинээр авах, сунгалт хийх, дахин авах
Монгол Улсын 16, 25, 45 насанд хүрсэн иргэн Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулиар шинэчилсэн бүртгэл буюу биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд заавал хамрагдана. Хамрагдахдаа дараах материалыг бүрдүүлэх ба Монгол Улсын иргэн Та Элчин Сайдын Яаманд өөрийн биеэр ирж хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана.
- Цахим иргэний үнэмлэхийн эх хувь, түүний хуулбар
- Төрсний гэрчилгээний эх хувь, түүний хуулбар
- Гадаад паспортын эх хувь, түүний хуулбар
Жич: 16 нас хүрээд шинээр цахим иргэний үнэмлэх авах бол дээрх материалаас гадна эцэг, эхийн цахим иргэний үнэмлэх,
- Үйлчилгээний хураамж төлсөн баримт / Үйлчилгээний төлбөр цэснээс харна уу /
Жич: Үйлчилгээний хураамжийг консулын үйлчилгээ авахаар ЭСЯ-д ирэхдээ картаар төлөх боломжтой. ЭСЯ бэлэн мөнгөөр үйлчилдэггүй болохыг анхаарна уу.
Тайлбар:
- Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныг нотолж ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ танд өгнө. Энэхүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно.
- Шинэчилсэн бүртгэлд хамрагдсаны дараагаар УБЕГ-ын цахим хуудас https://burtgel.gov.mn/, 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу.