ОЛОН УЛСЫН БУУХИА ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖЭЭР ИРГЭНИЙ БИЧИГ БАРИМТ ХҮЛЭЭН АВЧ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2022-11-29


Иргэд олон улсын буухиа шуудангийн үйлчилгээ ашиглан иргэний бичиг баримт тээвэрлэн улмаар Швейцарын гаалийн хилээр нэвтрүүлэх явцад хураалгах тохиолдол гардаг.

Швейцар Улсын “Гадаадын иргэд болон интеграцын тухай Холбооны хууль”-ийн 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...аливаа иргэний бүртгэлийн нотлох баримт бичиг болон аялалын баримт бичгийг зориулалтын бусаар ашиглаж болзошгүй тохиолдолд Швейцарын захиргааны болон үйлчилгээний байгууллагууд тухайн баримт бичгийг Цагаачлалын албаны зөвлөмжийн дагуу хураан авна..... ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “....иргэний бүртгэлийн нотлох баримт бичиг болон аяллын баримт бичиг нь Швейцарын Холбооны Улсад хууль бусаар оршин сууж буй иргэнийх болох нь тогтоогдвол хураан авах үндэслэл болно” гэж тус тус заасан тул иргэд Та бүхэн олон улсын буухиа шуудангаар иргэний бичиг баримт, ялангуяа гадаад паспорт хүлээн авахдаа дээрх хуулийн зохицуулалтыг анхааралдаа авч, цаашид учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Эх сурвалж: https://www.fedlex.admin.ch/eli/cc/2007/758/fr