ВИЗ

Визийн ангилал:

K2  Жуулчлах зорилгоор ирэх гадаадын иргэн / Жуучлах зорилгоор ирэх гадаадын иргэн Цахим виз (E-visa)  авч болно./

K3  Хил орчмын жуулчин

ЭСЯ-д виз мэдүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

1. Визийн мэдүүлэг

Temporary visitor for up to 90 days

    2. Цээж зураг: сүүлийн зургаан сард авхуулсан нэг хувь 3.5х4.5 хэмжээтэй цагаан фонтой, нүдний шилгүй зураг

    3. Паспорт эх хувиар: паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байх

        4. Гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт

    5. Шардлагатай тохиолдолд санхүүгийн чадавхтайг нотолсон баримт бичиг, ирэх, буцах тийз захиалгын хуудас

    6. Төлбөр төлсөн баримт

    7. Гадаад паспортаа шуудангаар буцааж авах тохиолдолд баталгаат шуудангийн марктай, хүлээн авагчийн нэр, хаягийг тодорхой, үнэн зөв бичсэн дугтуйг дээрх материалуудын хамт өгнө. 

Гэр бүлийн зорилгоор:

F1  Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн / Гадаад Иргэн, Харьяатын газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр олгоно./

F2  Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн

F3  Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн

Хувийн зорилгоор:

H2  Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэн

Виз мэдүүлэгч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

   1. Визийн мэдүүлэг

Temporary visitor for up to 90 days

   2. Цээж зураг: сүүлийн зургаан сард авхуулсан нэг хувь 3.5х4.5 хэмжээтэй цагаан фонтой, нүдний шилгүй зураг

   3. Паспорт эх хувиар: паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байх

   4. Виз мэдүүлэгчийн хүсэлт (Монгол Улсад байх хугацаа, зорилго зэргийг дэлгэрэнгүй дурдах

   5. Баримт бичгийн хуулбар

   6. Монгол Улсын харьяалалтай байсан эсэхийг тодорхойлох баримт

   7. Төлбөр төлсөн баримт /2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн эсхүл харьяатаас гарахгүйгээр гадааад улсын харьяат болсон иргэн, түүний 16-аас доош насны хүүхдүүд визийн хураамжаас чөлөөлөгдөж үйлчилгээний төлбөрөөр виз авах боломжтой.

   8. Гадаад паспортаа шуудангаар буцааж авах тохиолдолд баталгаат шуудангийн марктай, хүлээн авагчийн нэр, хаягийг тодорхой, үнэн зөв бичсэн дугтуйг дээрх материалуудын хамт өгнө. 

Шийдвэрлэх хугацаа: бүрэн гүйцэд материал хүлээж авснаас хойш ажлын 3-5 хоног.

Дээрх материалуудыг бүрдүүлээд ЭСЯ дээр өөрийн биеэр ирж өгөх эсхүл дараах хаягт шуудангаар илгээнэ.

Хаяг: Embassy of Mongolia

         Chemin des Mollies 4,

         1293 Bellevue, Geneva, Switzerland

Тайлбар:

Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн “F1” ангиллын гэр бүлийн визийн хүсэлтээ Гадаад Иргэн, Харьяатын газарт гаргана. Тухайн визийн зөвшөөрөл нь тус ЭСЯ-д ирсэн даруйд виз мэдүүлэгч дээрх дурдсан материалуудыг бүрдүүлж ЭСЯ-д өгнө.

Тэмдэгтийн хураамж:

 

ВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ- 11 ДҮГЭЭР САР

Визийн төрөл

Визийн хураамж (Швейцар франк)

Орох виз

Нэг удаа

49.71 шв.франк

Хоёр удаа

64.62 шв.франк

Дамжин өнгөрөх виз

Нэг удаа

24.86 шв.франк

Хоёр удаа

49.71 шв.франк

Олон удаа

74.57 шв.франк

Олон удаагийн виз

6 сар хүртэлх

104.39 шв.франк

6 сараас 1 жил хүртэлх

203.81 шв.франк

Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн эсхүл харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэн

Нэг удаа

4.97 шв.франк
/2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн эсхүл харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэн түүний 16-аас доош насны хүүхдүүд визийн хураамжаас чөлөөлөгдөж үйлчилгээний төлбөрөөр виз авах боломжтой болов./

ЭСЯ-ны харилцах данс:

IBAN: CH090024024038158000W
Mission Permanente de Mongolie Aupres O.N.U
Chemin des Mollies 4 CH-1293 Bellevue