УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ЛАВЛАГАА АВАХ

Иргэн Та бүхэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгодог дараах лавлагааг ЭСЯ-нд захиалга өгч авах боломжтой. Үүнд:


- Төрсний бүртгэлийн лавлагаа


- Төрөлт бүртгэлгүй лавлагаа


- Гэрлэсний лавлагаа


- Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа


- Иргэний үнэмлэхний лавлагаа


- Гадаад паспортын лавлагаа


- Иргэн Та өөрийн биеэр ЭСЯ дээр ирж  захиалгын хуудас бөглөснөөр эсхүл цахим шуудангаар өөрийн овог, нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаарын мэдээллээ үнэн зөв бичиж ирүүлснээр лавлагааны ХУУЛБАР нь 3-5 хоногт цахим шуудангаар ирнэ. Лавлагаа ирмэгц тухайн иргэнтэй холбогдсоноор өөрийн биеэр ирж авна. Эдгээрээс бусад төрлийн лавлагааг итгэмжлэл бичиж УБЕГ-аас авна.

 

- Төлбөргүй