ТОДОРХОЙЛОЛТ АВАХ

Монгол Улсын иргэн та Швейцарын Холбооны Улсад оршин суугаа тодорхойлолт авахдаа дараах материалыг бүрдүүлнэ.

Бүрдүүлэх материал:

- Швейцарын Холбооны Улсад хэрэглэж буй ID card /жолооны үнэмлэх, оюутны үнэмлэх зэрэг Швейцарын Холбооны Улсад оршин          суугааг нотлох баримт бичгийн хуулбар

- Гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн эх хувь, түүний хуулбар

- Үйлчилгээний хураамж төлсөн баримт /Үйлчилгээний төлбөр цэснээс харна уу/

Жич: Үйлчилгээний хураамжийг консулын үйлчилгээ авахаар ЭСЯ-д ирэхдээ картаар төлөх боломжтой. ЭСЯ бэлэн мөнгөөр үйлчилдэггүй болохыг анхаарна уу. 

 

ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, банкны гүйлгээний утга/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм.