Бүгд Найрамдах Солонгос Улсын Оюуны өмчийн газартай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Швейцарын Холбооны Улсын Женев хотод үргэлжилж буй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол Улсын Оюуны өмчийн газар болон Бүгд Найдамдах Солонгос Улсын Оюуны өмчийн газар хоорондын “Оюуны өмчийн салбарт Иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулав. Уг санамж бичгийн хүрээнд талууд оюуны өмчийн эрхийг хамгаалах, хяналтыг сайжруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, албан хаагчдыг сургах чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГЭРЭЛМАА ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА БАРИВ

Монгол Улсаас Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр тус байгууллагын Ерөнхий захирал Н.Оконжо-Ивеала-д итгэмжлэх захидлаа барив. Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улс ДХБ-д 1997 онд гишүүнээр элсэн орсны 25 жилийн ой тохиож буйг онцолж, тэр үеэс эхлэн олон талт худалдааны тогтолцоог тууштай дэмжиж, гадаад худалдааны либерал бодлого баримтлан хэрэгжүүлж ирснийг тэмдэглээд Ерөнхий захирал Н.Оконжо-Ивеала-гийн удирдлага дор өнгөрсөн 6 дугаар сард болсон ДХБ-ын Сайд нарын 12 дугаар Бага хурлаар ахицтай үр дүнд хүрсэнд баяр хүргэв.