ШХУ-ЫН “MAVA” САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Д.Гэрэлмаа 8 дугаар сарын 18-ны өдөр ШХУ-ын байгаль хамгаалах “MAVA” сангийн Гүйцэтгэх захирал Линда Манссонтай уулзаж, байгаль хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус санд олгосон “Талархлын бичиг”-ийг гардуулав.