ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ДЭЭДЛЭН ЗАЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залав.

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулган энэ оны 7 дугаар сарын 14-22-нд Женев хотноо болж байна. Чуулганд тус байгууллагын гишүүн 193 улс оролцож, оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээрх олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, коронавируст цар тахлын дараах урт хугацааны нийгэм, эдийн засаг, түүний дотор оюуны өмчийн салбарыг сэргээх бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцож байна.