“Geneva Open 2022” шатрын тэмцээн зохион байгуулав.

Монгол Улсаас Швейцарын Холбооны  Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад үйл ажиллагаа явуулж буй Женевийн монгол хүүхдийн нийгэмлэг, “GM-Star” спорт клуб болон “Хаан шатар” ХХК-тай хамтран “Geneva Open 2022шатрын аварга шалгаруулах тэмцээнийг Женев хотноо 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулав.

Тэмцээнд нийт 30 орчим тамирчин оролцож оюуны хурд хүчээ уралдуулснаас өсвөрийн шатарчдын ангилалд 1-р байрт  У.Тэлмэн, С.Тэлмэн, 2 дугаар байрт Б.Тамир, Б.Даваажаргал, 3 дугаар байрт Ж.Цогтбаатар, П.Цэлмэг, охидын ангилалд 1-р байрт  М.Хонгорзул, насанд хүрэгчдийн ангилалд 1-р байрт У.Тэмүүлэн, 2-р байрт  Р.Баярсайхан, 3-р байрт Б.Цогтсайхан нар тус тус шалгарав. “Geneva Open 2022 шатрын аварга шалгаруулах 7 үе шаттай тэмцээний нийлбэр дүнгээр шилдгийн шилдгээр У.Тэлмэн тодорч, Хаан шатар ХХК-ны бүтээгдэхүүний дээж болох Андын шатар-ын эзэн боллоо.

Оюуны гайхамшгийн ноён оргил болсон шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын цагийг зөв болсон өнгөрөөх зорилготой “Geneva Open 2022шатрын аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулсан Женевийн монгол хүүхдийн нийгэмлэг, “GM-Star” спорт клуб, “Хаан шатар” ХХК-ын хамт олон болон тэмцээнд идэвхтэй оролцсон нийт шатарчиддаа ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлье.