www.mongoliatravel.guide цахим хуудас, VisitMongolia аппликейшныг туршилтын журмаар ашиглаж эхлээд байна

“2023, 2024 оныг Монголд зочлох жил” болгон зарлах тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэр болон аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсыг монгол, англи, орос, хятад, япон, солонгос, испани хэл дээр танилцуулсан www.mongoliatravel.guide цахим хуудас, VisitMongolia аппликейшныг туршилтын журмаар ашиглаж эхлээд байна.
Та бүхэн Монгол оронд зочлох хүсэлтэй гадаад найз нөхөддөө түгээн танилцуулж хувь нэмрээ оруулаарай.