ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙХ ТУХАЙ

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа Цюрих хотноо томилолтоор ажиллаж, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагт монгол иргэдтэй уулзалт хийнэ. Уулзалтаар ЭСЯ-ны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлууд болон Швейцарт амьдарч буй иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар иргэдтэй санал солилцоно.

Мөн үеэр буюу 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11.00-17.00 цагийн хооронд тус ЭСЯ-ны консулын ажилтнууд иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ.  

Иймд Цюрих, Базел, Берн болон ойролцоох кантон, хотуудад амьдарч буй монгол иргэд Та бүхнийг дээрх уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уулзалт болох газар: Riedtlistrasse 41 zürich 8006

Уулзалт эхлэх цаг: 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг

Консулын үйлчилгээ үзүүлэх цагийн хуваарь: 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11.00-17.00

Уулзалт болон консулын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тус ЭСЯ-ны (+41) 22 774 19 74 утсанд холбогдон авна уу.