ЗӨВЛӨМЖ

Сүүлийн үед Швейцарын Холбооны Улсын ихэнх нутгуудад халуун өдрүүд үргэлжилж, өнөөдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр агаарын температур 37 хэмд хүрээд байна.
Хэт халалтын улмаас Валлис, Тичино, Граубюнден муж орчимд ой хээрийн түймэр дэгдэх, газар тариалангийн бүс нутгууд ганд нэрвэгдэх эрсдэлүүд үүсээд байна. Мөн хэт халалт иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа тул иргэд Та бүхэн эдгээр өдрүүдэд хангалттай хэмжээний шингэн зүйл уух, өндөр идэвхт биеийн тамирын дасгал хөдөлгөөнөө хязгаарлан нарнаас хамгаалах шил, саравч тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.