|
|
“Эхийн алдар” 1, 2 дугаар зэргийн одонгийн болзол хангасан, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа эхчүүд 2020 оны 3 дугаар сарын 11-ний дотор дараах бичиг баримтыг бүрдүүлж ЭСЯ-нд ирүүлнэ үү. Үүнд:
1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан)
2. Иргэний цахим үнэмлэх; /хуулбарыг нотариатаар гэрчлүүлнэ/
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ; /Үрэгдүүлсэн тохиолдолд төрсний гэрчилгээний лавлагаа, насан хүрсэн хүүхдүүдийн хувьд иргэний үнэмлэх буюу иргэний бүртгэлийн лавлагааны хуулбарыг нотариатаар гэрчлүүлнэ/
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ, эсхүл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа; (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
5. Зургаан хүүхэд төрүүлсэн “Эхийн алдар” 1 дүгээр зэргийн одон авах эхчүүд “Эхийн алдар” 2 дугаар зэргийн одонгийн үнэмлэх; /хуулбарыг нотариатаар гэрчлүүлнэ/
6. Анкет /татаж авах/ зэрэг болно.
|