Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын тамирчдаа дэмжицгэе!

Швейцарын Саас Фэ /Saas-Fee/ хотод 2022 оны 1 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд болох Мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын уулчдын үндэсний холбооны баг дараах 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Үүнд:

1. Б.Ганзориг, Спортын мастер, Багийн ахлагч; 2. Н.Хэрлэн, ОУХМ, “Сутайн бор” клуб; 3. Д.Баасандорж, ОУХМ, “Хайрхан аялагч” клуб; 4. Д.Отгонхүү, Спортын мастер, “Улаанбаатар аялагч” клуб; 5. Ч.Мандахбаяр, Спортын мастер, “Улаанбаатар аялагч” клуб.

Монголын баг тамирчид Мөсөн авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медаль, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа IV байр эзэлж байсан туршлагатай.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.iceclimbingworldcup.ch болон www.iceandsound.com холбоосоор орж үзнэ үү.

Тэмцээн болох хаяг: Parkhaus, CH-3096 Saas-Fee, Switzerland.

Та бүгд өргөнөөр оролцож Монголын баг, тамирчдаа дэмжихийг уриалж байна.