ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 48 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 01 дүгээр сарын 23-26 өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалтад оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ-ны төлөөлөгчид орж байна.
дэлгэрэнгүй

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН 34 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 34 дүгээр чуулганы 2017 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв.
дэлгэрэнгүй

Элчин сайд В.Пүрэвдорж Берний Их Сургуулийн Хүмүүнлэгийн факультетийн Шашны түүхийн институтийн дэд захирал, монгол судлалын профессор х.Коллмар-Пауленз-д “Алтан гадас” одон гардуулав.

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж Берний Их Сургуулийн Хүмүүнлэгийн факультетийн Шашны түүхийн институтийн дэд захирал, монгол судлалын профессор х.Коллмар-Пауленз-д “Алтан гадас” одон гардуулав.
дэлгэрэнгүй

Европ дахь Монголчуудын дунд “Швейцарийн цом-2016” шагайн харвааны аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Швейцарийн Холбооны Улсын Гланд хотноо зохиогдов

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Женев дэх “GM-STAR” спорт клуб Европ дахь Монголчуудын дунд “Швейцарийн цом-2016” шагайн харвааны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Швейцарийн Холбооны Улсын Гланд хотноо 2016 оны 3 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.
дэлгэрэнгүй

Олон улсын конвенцийн хороогоор Монгол Улсын үндэсний тайланг хэлэлцүүлэв

“Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай” олон улсын конвенцийн хэрэгжилтийн тухай манай улсын 19-22 дугаар илтгэлийг НҮБ-ын Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах хорооны 88 дугаар чуулганаар 2015 оны 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Швейцарийн Женев хотноо хэлэлцэв.
дэлгэрэнгүй

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарьт ажлын айлчлал хийлээ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Холбооны Улсад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөражлын айлчлал хийв. Айлчлалын үеэр тэрээр ШХУ-ын Гадаад хэргийн сайд Дидиер Буркхалтертай яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар ярилцажсанал солилцов. Гадаад хэргийн сайд Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд харилцаа, хамтын ажиллагаа улс төр, хөгжлийн хамтын ажиллагаа, cоёл, хүмүүнлэгийн салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Монгол Улс ШХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд швейцарийн талтай улс төрийн яриа хэлцээг бүх түвшинд гүнзгийрүүлэх, хөгжлийн туслалцааны чиглэлээр амжилттай хөгжиж буй хамтын ажиллагаагаа цаашид үргэжлүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг бусад салбар чиглэлээр өргөжүүлэх сонирхолтой байгааг онцлов.
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 [37]