|
|
Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайд, Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Женев дэх НҮБ болон олон улсын байгууллагын дэргэд суух Итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулж, Олон улсын стандартчиллын байгууллага /ОУСБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мухикатай 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр уулзав.
|
|
|
|
Женев хотноо чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганы 2 дахь өдрийн Нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хүн бүрт эрүүл мэнд: Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг хэрэгжүүлэх нь” сэдвээр Монгол Улсын Засгийн газрын баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар үг хэлэв.
|
|
|
|
Энэ өдрүүдэд Женев хотноо чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганы А хорооны хуралдаанаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019-2023 оны үйл ажиллагааны 13 дугаар ерөнхий хөтөлбөр; Нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдал, хариу арга хэмжээг сайжруулах 2018-2023 оны дэлхийн стратеги төлөвлөгөөний төсөл;...
|
|
|
|
Энэ өдрүүдэд Женев хотноо чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганы Итгэмжлэлийн хорооны Дэд даргаар Монгол Улсын төлөөлөгч, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд сонгогдон ажиллалаа.
|
|
|
|
Энэ долоо хоногт Женев хотод чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганы эхний өдөр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ён-су-тай хоёр талын уулзалт хийлээ.
|
|
|
|
Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулган Женев хотноо 5 дугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийлээ. Чуулганд ДЭМБ-ын гишүүн 194 улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон олон улсын бусад байгууллагын төлөөлөл, нийт 3500 гаруй төлөөлөгчид оролцож байна.
|
|
|
|
ДОӨБ-ын Оюуны өмч, хөгжлийн хорооны XXI хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 13-18-ны хооронд Швейцарь Улсын Женев хотод боллоо.
|
|
|
|
Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ромын Пап Гэгээн Хутагт Францист Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав.
|
|
|
|
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Ерөнхий захирал Гай Райдертай танилцах уулзалт хийв.
|
|
|
|
2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Женев хотноо болсон Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-ын Бүтээгдэхүүний гарал үүслийн хорооноос бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, гарал үүслийг нотлох бусад баримт бичгийн асуудлаар зохион байгуулсан тусгай хуралдаанд МҮХАҮТ-ын Хэрэглэгч, үйлчилгээний газрын дарга Ч.Оюунжаргал оролцож, нэн тааламжтай нөхцлийн барааны гарал үүслийн гэрчилгээний олголт, түүнтэй холбоотой шилдэг туршлага, үүсдэг хүндрэлүүдийн талаар Монголын жишээн дээр танилцуулж, илтгэл тавив.
|
Хуудас :
«1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 [35] 36 37 »
|