ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ЧУУЛГАНЫ ҮЕЭР “ХҮНИЙ ЭРХ БА ХӨГЖЛИЙГ УРАГШЛУУЛАХАД ИРГЭДИЙН ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР, ОРОЛЦОО” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албатай хамтран НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 39 дүгээр чуулганы хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх орон нутгийн шийдэл: Хүний эрх ба хөгжлийг урагшлуулахад иргэдийн оруулах хувь нэмэр, оролцоо” сэдэвт арга хэмжээг зохион байгуулав.
дэлгэрэнгүй

БЕРН ХОТНОО МОНГОЛ СУДЛАЛЫН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Швейцарын Берн хотын их сургуулийн монгол судлалын тэнхимээс эрхлэн “Монголын нийгмийн хөдөлгөөнт болон сууршилын үйл явц” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд энэ 9 дүгээр сарын 11-13-ний өдрүүдэд Берн хотноо зохиогдож байна. Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн хурлын нээлтэд оролцож, Монголын төр, засгаас монгол судлалыг дэмжих чиглэлд баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.
дэлгэрэнгүй

ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН 39 ДҮГЭЭР ЧУУЛГАНД МАНАЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит 39 дүгээр чуулган 9 дүгээр сарын 10-ны өдөр Женев хотноо эхлэв. Тус чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
дэлгэрэнгүй

ОЛОН УЛСЫН МОРИН ПОЛО ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР МОНГОЛ ГЭР БАРЬЖ, МОНГОЛ СОЁЛ АХУЙГ СУРТАЛЧЛАВ

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам энэ сарын 17-26-нд өдрүүдэд Швейцарын Во мужийн (Vaud canton) Миэ дүүрэгт болсон Швейцарын Jaeger-LeCoultre компанийн нэрэмжит олон улсын морин поло тэмцээний үеэр монгол гэр барьж, монгол соёл ахуйг сурталчлав. Швейцарын бугуйн цаг ууган үйлдвэрлэгчийн нэг “Jaeger-LeCoultre” компани, Их Британийн автомашин үйлдвэрлэгч “Aston Martin”, “Rolls-Royce” зэрэг компанийн ивээн тэтгэсэн энэ тэмцээнд Аргентин, Испани, Итали, Их Британи, Швед, Швейцар, Францын тамирчдаас бүрдсэн холимог зургаан баг оролцов.
дэлгэрэнгүй

Европ дахь Монголчуудын аварга шалгаруулах шагайн харваан тэмцээн 2018 оны 08 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Женев хотноо болно.

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Монголын үндэсний уламжлалт шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, зан үйл, ёс заншлыг өвлүүлэх, сургах, харваачдын ур чадварыг дээшлүүлэх, гадаадад сурталчлахад энэхүү тэмцээний зорилго оршино.
дэлгэрэнгүй

Европ дахь Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 3 дахь удаагаа 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдлаа.

Европ дахь Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 3 дахь удаагаа 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдлаа.
дэлгэрэнгүй

Европ дахь Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

Европ тивд ажиллаж, амьдарч буй хөлбөмбөгийн баг тамирчид, сонирхогч та бүхнийг “GM-STAR” спорт клубээс зохион байгуулж буй “EURO 2018” тэмцээнд оролцохыг урьж байна. Тэмцээн 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Женев хотын Centre Intercommunal de sports, loisirset nature des Evaux (Хаяг: Chemin-Chavaz 110, 1213 Onex) спорт цогцолборын талбайд явагдана.
дэлгэрэнгүй

Швейцарт ажиллаж, амьдардаг Чогсомын Батбаярын найруулсан Монгол-Швейцарын киночдын хамтын бүтээл "Out of Paradise" kино Шанхайн кино наадмаас "The best feature film" шагнал хүртэв.

Швейцарт ажиллаж, амьдардаг Чогсомын Батбаярын найруулсан Монгол-Швейцарын киночдын хамтын бүтээл "Out of Paradise" kино Шанхайн кино наадмаас "The best feature film" шагнал хүртэв.
дэлгэрэнгүй

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ЕВРОПЫН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХОЛБОО (ЕЧХХ)-НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ НОЁН МАРТИН ЗБИНДЕНТЭЙ УУЛЗАВ

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Европын чөлөөт худалдааны холбоо (ЕЧХХ)-ны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Мартин Збиндентэй уулзав.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Швейцарийн Холбооны Ерөнхийлөгч Алэйн Бэрсэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 [34] 35 36 37 »