Иргэдийн анхааралд

Шинэ төрлийн коронавирусын тархалттай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан шийдвэр, зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 1 дүгээр сарын 31-ний өдрийн ээлжит бус хуралдаанаас Монгол-Хятадын хилийн боомтын үйл ажиллагаа, зорчигчдын хөдөлгөөнийг 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 2-ныг хүртэл тодорхой хэмжээгээр хязгаарлах шийдвэрийг гаргаад байна.
дэлгэрэнгүй

Иргэдийн анхааралд

Шинэ төрлийн коронавирусын тархалттай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан шийдвэр, зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 1 дүгээр сарын 31-ний өдрийн ээлжит бус хуралдаанаас Монгол-Хятадын хилийн боомтын үйл ажиллагаа, зорчигчдын хөдөлгөөнийг 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 2-ныг хүртэл тодорхой хэмжээгээр хязгаарлах шийдвэрийг гаргаад байна. Үүнд:
дэлгэрэнгүй

Монгол Улс “ФЭСПО” аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо

Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо 2020 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдсан “ФЭСПО” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улсаас “A star Mongolia”, “Discover Mongolia and Development”, “Tsolmon Travel” болон “Жуулчин” зэрэг 4 компани амжилттай оролцлоо.
дэлгэрэнгүй

Элчин сайд Л.Пүрэвсүрэн Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн шинэ Ерөнхийлөгч хатагтай Исабелл Море-д бараалхав.

Монгол Улсаас Швейцар Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2020 оны 1 дүгээр сарын 29-нд Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн шинэ Ерөнхийлөгч хатагтай Исабелл Море-д бараалхав.

Уулзалтын үеэр Элчин сайд Л.Пүрэвсүрэн Швейцарын Парламентад Монгол-Швейцарын найрамдлын бүлэг байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч, Монгол-Швейцарын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламентын зүгээс дэмжлэг үзүүлэх арга замын талаар санал солилцов.
дэлгэрэнгүй

/АЖЛЫН ЗАР/ ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА

Шинээр зарлагдсан доорх ажлын байруудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://careers.who.int/careersection/ex/jobsearch.ftl. холбоосоор орж сонирхно уу.
дэлгэрэнгүй

ГАДААДАД БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар БНХАУ-ын 30 гаруй муж, хотод 2800 гаруй хүн шинэ төрлийн коронавирусын халдвар авснаас 81 хүн нас бараад байгаагаас гадна тархалт хурдацтай нэмэгдэж, Хонконг, Макао, Тайвань, Тайланд, Япон, БНСУ, АНУ, Вьетнам, Сингапур, Непал, Франц, Австрали зэрэг улсад корона вирусын халдвар авсан тохиолдол илрээд байна.
дэлгэрэнгүй

“ЭХИЙН АЛДАР” 1, 2 ДУГААР ЗЭРГИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД:

“Эхийн алдар” 1, 2 дугаар зэргийн одонгийн болзол хангасан, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа эхчүүд 2020 оны 3 дугаар сарын 11-ний дотор дараах бичиг баримтыг бүрдүүлж ЭСЯ-нд ирүүлнэ үү. Үүнд:

1.    Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан)
2.    Иргэний цахим үнэмлэх; /хуулбарыг нотариатаар гэрчлүүлнэ/
3.    Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ; /Үрэгдүүлсэн тохиолдолд төрсний гэрчилгээний лавлагаа, насан хүрсэн хүүхдүүдийн хувьд иргэний үнэмлэх буюу иргэний бүртгэлийн лавлагааны хуулбарыг нотариатаар гэрчлүүлнэ/
4.    Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ, эсхүл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа; (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
5.    Зургаан хүүхэд төрүүлсэн “Эхийн алдар” 1 дүгээр зэргийн одон авах эхчүүд “Эхийн алдар” 2 дугаар зэргийн одонгийн үнэмлэх; /хуулбарыг нотариатаар гэрчлүүлнэ/
6. Анкет /татаж авах/ зэрэг болно.

дэлгэрэнгүй

ЦЮРИХ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсаас ШХУ-д суугаа Элчин сайдын яам Цюрих хотноо 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10.00-19.00 цагт консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээ үзүүлэх газрын хаяг: Friesstrasse 32, 8050 Zürich

Дараах төрлийн консулын үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
дэлгэрэнгүй

Залуучуудын өвлийн олимпод оролцож буй Монголын тамирчдаа дэмжицгээе!

Манай 4 тамирчин 1 дүгээр сарын 18-ны өдөр гүйлтийн цанын кросс төрөлд өрсөлдөнө. Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нарын оролцож буй тэмцээн 11:00 цагт, Б.Хонгор, О.Золбаяр нарын тэмцээн 11:30 цагт эхэлнэ.

Тэмцээн болох “Vallée de Joux Cross-Country Centre”-д La Combe, 1348 Le Chenit хаягаар хүрэлцэн ирж Монголын ирээдүй болсон залуу тамирчдаа өргөнөөр дэмжихийг урья!
дэлгэрэнгүй

/АЖЛЫН ЗАР/ ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА

Шинээр зарлагдсан доорх ажлын байруудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://careers.who.int/careersection/ex/jobsearch.ftl. холбоосоор орж сонирхно уу.
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 [28] 29 30 31 32 33 34 35 36 37 »