Иргэдийн анхааралд

Швейцарын Холбооны Улсаас олон нийтийн хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг сулруулах 2 дугаар үе шатны арга хэмжээний дагуу 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн бага болон дунд сургууль, жижиг дэлгүүр, зоогийн газар, спортын төв, музей болон номын сангуудын үйл ажиллагааг эхлүүлэхээр болоод байна. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгсэл ердийн цагийн хуваарьт шилжин аялал жуулчлалын агентлагууд ажиллаж эхлэнэ.
дэлгэрэнгүй

Иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссын Шуурхай штаб Швейцарын Холбооны Улсаас нутаг буцах хүсэлтэй өндөр настай эрүүл мэндийн шалтгаантай 1 иргэний хүсэлтийг өнөөдөр буюу 2020 оны 04 сарын 28-ны өдөр хүлээн авч баталгаажуулснаар тусгай үүргийн онгоцны бүртгэл албан ёсоор эцэслэгдэв. Буцах хүсэлт гаргасан нийт 32 иргэнээс 12 иргэнийг нислэгт хамруулахаар УОК-оос шийдвэрлэсэн болохыг үүгээр мэдээлж байна.
дэлгэрэнгүй

Oлон улсын уран зургийн уралдаан зарлалаа

НҮБ-ын Женев дэх төвөөс энэ жил тохиож буй НҮБ-ын 75 жилийн ойн хүрээнд “Бидний хүсч буй ирээдүй” сэдвээр олон улсын уран зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа НҮБ-ын Женев дэх төвийн байранд дэлгэх ба уралдаанд оролцогчид бүтээлээ эхлээд цахимаар өргөн мэдүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ... авах боломжтой.
дэлгэрэнгүй

Тусгай үүргийн онгоцоор нутаг буцах иргэдийн анхааралд

Франкфурт-Улаанбаатарын чиглэлд 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр үйлдэх тусгай үүргийн онгоцоор Швейцарын Холбооны Улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн коронавируст халдварын шинжилгээг нэгдсэн байдлаар хүндрэлгүй зохион байгуулах зорилгоор ЭСЯ дараах эмнэлэгүүдтэй урьдчилан тохироод байна. Үүнд:
дэлгэрэнгүй

АЖЛЫН ЗАР

Дэлхийн цаг уурын байгууллагаас 2020.04.27-ны байдлаар зарлагдсан ажлын байруудын талаарх дэлгэрэнгүйг https://erecruit.wmo.int/public/ холбоосоор орж сонирхоно уу.
дэлгэрэнгүй

Иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу тус Элчин сайдын яаманд өмнө бүртгүүлсэн өндөр настан, жирэмсэн, эрүүл мэндийн шалтгаантай болон бага насны хүүхэдтэй нийт 32 иргэний буцах хүсэлтийг Улсын онцгой комиссын Шуурхай штабад 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн. Энэхүү хүсэлт гаргасан иргэдээс 2 өндөр настан, 1 жирэмсэн, бага насны хүүхэдтэй 2 гэр бүл нийт 9 иргэнийг УОК-оос сонгож ирүүлсэн.
дэлгэрэнгүй

Иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 5 дугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос нутаг буцах иргэдэд зориулж Берлин дэх Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллийг хүргэж байна.
дэлгэрэнгүй

АЖЛЫН ЗАР: ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүснэгтэнд дурьдсан болон бусад төрлийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан байна.
дэлгэрэнгүй

“ХУВАНЦАР ХОГ ХАЯГДАЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН

Базель конвенцын хуванцар хог хаягдлын түншлэлийн ажлын хэсгээс “Хуванцар хог хаягдал” гэрэл зургийн уралдаан зарлаж байна. Уралдааны зорилго нь хуванцар хог хаягдлыг бууруулахад тулгарч буй бэрхшээл, түүнээс гарах арга зам, боломжуудыг таниулахад оршиж байгаа болно.
дэлгэрэнгүй

СУРГАЛТЫН ЗАРЛАЛ

Дэлхийн худалдааны байгууллагаас ирэх 7 дугаар сарын 23-31-ний өдрүүдэд Женев хотноо зохион байгуулах “Худалдааны бодлогын эдийн засгийн дүн шинжилгээний ахисан түвшний сургалт” зарлагдаад байна.
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 [24] 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 »