|
|
Швейцарын Холбооны Улсад коронавирусын халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж, өнөөдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар шинээр 99 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ 7 дугаар сарын 18-нд Женев хотын “Rooftop” баранд 20 гаруй хүн нэг доор халдвар авч халдварын голомт үүсээд байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Женев кантонд 200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Женев кантон нь халдварын дэгдэлт хамгийн их байгаа кантонуудын нэг болоод байгаатай холбогдуулан Женев кантоны удирдлага 7 дугаар сарын 28-наас дэлгүүр, онгоцны буудал болон бусад үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж буй иргэд зайлшгүй амны хаалт хэрэглэх шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргаад байна.
|
|
|
|
Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатарын чиглэлд 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үйлдэх тусгай үүргийн онгоцоор Швейцарын Холбооны Улсаас нутаг буцах хүсэлт гаргасан 73 иргэний мэдээллийг /2020 оны 7 дугаар сарын 16-ны байдлаар/ Улсын онцгой комисст хүргүүлсэн.
|
|
|
|
|
|
|
|
Монгол Улсын "Нийтээр тэмдэглэх баярын өдөр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-ийн 4.1.6 дахь заалтын дагуу 7 дугаар сарын 13-15 өдрүүдэд тус ЭСЯ ажиллахгүй тул консулын үйлчилгээтэй холбоотой яаралтай асуудлаар 078 200 1777 тоот шуурхай утсанд холбогдоно уу.
|
|
|
|
Швейцар Улсын Засгийн газар коронавируст халдварын 2 дахь давалгаанаас сэргийлэх зорилгоор халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдийн шинжилгээний төлбөрийг тус улсаас бүрэн хариуцах шийдвэрийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан. Чингэхдээ ШХУ-ын Эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу даатгуулсан иргэдийн төлбөрийг тухайн даатгалын компани хариуцахаар зохицуулагджээ.
|
|
|
|
Коронавируст халдварын дэгдэлтийн 2 дахь давалгаанаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Швейцарын Холбооны Улсын Засгийн газар 7 дугаар сарын 1-ний хуралдаанаараа 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн 12-оос дээш насны бүх иргэд олон нийтийн тээврийн хэрэгсэл (автобус, метро, трамвай, усан онгоц, галт тэрэг)-ээр зорчихдоо амны хаалт зайлшгүй зүүх шийдвэрийг гаргав.
|
|
|
|
Истанбул-Улаанбаатарын чиглэлд 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр үйлдэх тусгай үүргийн онгоцоор Швейцарын Холбооны Улсаас нутаг буцах хүсэлт гаргасан 71 иргэний мэдээллийг /2020 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар/ Улсын онцгой комисст хүргүүлээд байна.
Онгоцонд суух иргэдийн нэрсийг Улсын онцгой комисс эцэслэн шийдвэрлэж, Элчин сайдын яаманд мэдээлэхээр зохицуулагдсан тул ЭСЯ-нд мэдээлэл ирмэгц бид иргэн тус бүртэй холбогдож хариу мэдэгдэх болно.
|
|
|
|
Швейцарын Холбооны Улсад сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлт дахин нэмэгдэж байгаатай холбогдуулан суугаа орны зүгээс ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн горимыг сайтар хангах, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхыг төрийн үйлчилгээний байгууллагуудад анхааруулаад байна.
Иймд иргэд Та бүхэн халдварын болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалан консулын үйлчилгээ авахдаа урьдчилан цаг авч, амны хаалттай ирж үйлчлүүлнэ үү.
|
|
|
|
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2020.06.22-ны байдлаар зарлагдсан ажлын байруудтай танилцана уу.
Дэлгэрэнгүйг http://ilo.org/hrd
холбоосоор орж сонирхоно уу.
|
|
|
|
|
Хуудас :
«1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 [21] 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 »
|