ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ 2020.11.18

ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр (2020.11.18) Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт гээд дотооддоо халдварын 30 тохиолдол бүртгэгдээд байгааг онцолж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр нийтдээ улсын хэмжээнд 12 мянган хүн дэг журам сахиулж буйг мэдээллэв. Хүнс, эмийн хангамж хангалттай хэмжээнд нөөцөлсөн учраас зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг ард иргэдэд уриаллаа. Мөн богино хугацаанд цар тахлын тархалтыг тогтоон барьж, богино хугацаанд эдийн засгаа сэргээхийг зорьж байна гэв. Монгол Улсын Засгийн газраас айл, өрх, аж ахуйн нэгжийн орлого, ажлын байрыг хамгаалах, эдийн засагт дэмжлэх үзүүлэх чиглэлээр нийт 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
дэлгэрэнгүй

Экспорт Монгол 2020 чуулга уулзалт

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ, Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа Экспортыг дэмжих төсөл, мөн Экспорт, олон улсын худалдааны төв хамтран “Экспорт Монгол 2020” уламжлалт чуулга уулзалт, үзэсгэлэнгийн арга хэмжээг 2020 оны 11 дүгээр сарын 19-20-ны өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
дэлгэрэнгүй

АЖЛЫН ЗАР:

Зэвсгийн худалдааны хэлэлцээрийн нарийн бичгийн дарга нарын газраас 2020.11.03-ны байдлаар зарлагдсан ажлын байртай танилцана уу. Дэлгэрэнгүйг https://thearmstradetreaty.org/ холбоосоор орж сонирхоно уу.
дэлгэрэнгүй

Иргэдийн анхааралд

Швейцарын Холбооны Улсын Женев кантонд коронавируст халдварын дэгдэлт 10 дугаар сарын 30-ны өдөр оргил үедээ хүрч, 1383 тохиолдол бүртгэгдэв. Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 1-ний Ням гарагийн байдлаар нийт 474 иргэн Женевийн Их Сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 56 нь эрчимт эмчилгээний тасагт байна. Женев кантоны захиргаанаас халдварын эрчимтэй тархалтыг бууруулах зорилгоор дараах хязгаарлалтын арга хэмжээг 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Даваа гарагийн 19.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 29 хүртэл мөрдөхөөр тогтов.
дэлгэрэнгүй

АЖЛЫН ЗАР:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020.10.26-ны байдлаар зарлагдсан ажлын байруудтай танилцана уу.
Дэлгэрэнгүйг https://careers.who.int/careersection/ex/jobsearch.ftl. холбоосоор орж сонирхоно уу.
дэлгэрэнгүй

Иргэдийн анхааралд

Швейцарын Засгийн газар өнөөдөр буюу 10 дугаар сарын 28-нд хуралдаж, дараах арга хэмжээг 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаанд орон даяар мөрдөхөөр болов.
дэлгэрэнгүй

Иргэдийн анхааралд

Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Баасан гарагт Швейцарт коронавируст халдварын тохиолдол 6592, түүний дотор Женев кантонд 950 тохиолдол шинээр бүртгэгдэв. Коронавируст халдвар эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан Швейцарын Женев кантоны Засгийн газар өнөөдөр хуралдаж, дараах шийдвэрийг
дэлгэрэнгүй

Ирэх сард 10 удаагийн нислэг үйлдэнэ

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбоотойгоор 11 дүгээр сард нийт 10 удаагийн нислэг үйлдэх урьдчилсан хуваарь гарсан талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр болсон УОК-ын хуралдаанаар мэдээллээ. Үүнд:
дэлгэрэнгүй

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Швейцарын Холбооны Улсад коронавируст халдварын дэгдэлт эрчимтэй нэмэгдэн 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 5565, өнөөдөр буюу 10 дугаар сарын 22-ны өдөр 5256 халдварын тохиолдол тус тус илрээд байна. Халдварын тохиолдол хурдацтай тархаж байгаа Валай, Во кантонуудад 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн бар, зоогийн газар, музей, кино театруудыг хаасан бол Цюрих кантонд олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхлээд байна.
дэлгэрэнгүй

АЖЛЫН ЗАР:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020.10.19-ний байдлаар зарлагдсан ажлын байруудтай танилцана уу.
Дэлгэрэнгүйг https://careers.who.int/careersection/ex/jobsearch.ftl
холбоосоор орж сонирхоно уу.
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 [18] 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 »