images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Мэдээ мэдээлэл

2026-06-05

14

2026 оны 6 дугаар сарын 4, Женев хот. Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар Холбооны (IFRC) Аудит, эрсдэлийн хорооны дарга бөгөөд Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улсаас Гэгээн Ширээт Улсад суугаа Элчин сайдын гэргий Терез Карритэй уулзав.
 
Уулзалтаар талууд ОУУЗУХСХолбооны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улс хүмүүнлэгийн эрх зүйг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажилладгийг тэмдэглэж, тус байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийлэв.