images

“АЛДАРТ ЭХ” ОДОН ГАРДУУЛАВ

Мэдээ мэдээлэл

2026-05-26

88

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр зарлигаар “Алдарт эх” одонгоор шагнуулсан Б.Болорт Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа одонг гардуулан өгч, баяр хүргэлээ.

“Алдарт эх” II зэргийн одонгоор шагнагдсан Б.Болор болон түүний гэр бүл, үр хүүхдэд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе