images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-05-22

91

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Йорданы Хашимитын Хаант Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Акрам Харашех-тай 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, А.Харашех нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн болон олон улсын тавцанд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
 
Энэ оны 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажил, оролцооны талаар мөн мэдээлэв.
 
Монгол Улс Йорданы Хашимитын Хаант Улстай 1981 онд дипломат харилцаа тогтоосон.