images

Төрийн дээд одон медаль болох Хөдөлмөрийн хүндэт медалийг гардуулж баяр хүргэв.

Мэдээ мэдээлэл

2026-05-04

151

Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улс дахь "Монгол Шагай" клубын дэд тэргүүн, "Cleaning First Geneva SARL" компанийн захирал Д.Одончимэгт Төрийн дээд одон медаль болох Хөдөлмөрийн хүндэт медалийг гардуулж баяр хүргэв. Швейцар дахь монголчуудын дунд уламжлалт наадгай, өв соёлыг сурталчлах үйлсэд оруулсан хувь нэмэр болон тус компанийг амжилттай удирдаж, нутаг нэгт монголчуудаа ажлын байраар ханган, нийгмийн хамгаалалд нь дэмжлэг үзүүлж буйд нь талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.