ЭЛЧИН САЙД ШВЕЙЦАРЫН ВАЛЭ МУЖИД АЖИЛЛАВ
Элчин сайд Д.Гэрэлмаа энэ сарын 13-19-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Зэвсэгт хүчнээс зохион байгуулж буй “Patrouille des Glaciers” олон улсын уулын цанын тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд оролцов.
Валэ мужийн Церматт, Вербьер зэрэг Альпийн нурууны хэсэгт хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн дэлхийд алдартай олон улсын цэрэг-иргэний уулын цанын энэ удаагийн тэмцээнд нийт 5504 оролцогч багийн зохион байгуулалтаар өрсөлдөж байна.
Манай улс тус тэмцээнд цаашид оролцох бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд 2024 онд ХХЕГ-ын хоёр албан хаагч Швейцарын Батлан хамгаалах, иргэний хамгаалалт, спортын яамнаас Энхийн төлөөх түншлэл хөтөлбөрийн хүрээнд Андерматт хотноо зохион байгуулсан Өвлийн уулын сургалтад амжилттай оролцож, хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ.