БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ БНАСАУ-ЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Жо Чоль Су-тай энэ оны 12 дугаар сарын 18-нд уулзав.
Уулзалтын үеэр талууд ЗХБХ-ын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих, гишүүн орнуудын идэвхтэй оролцоог хангах, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн зэвсэг хураах болон зэвсгийн хяналтын асуудлаарх харилцан ойлголцол, мэдээлэл солилцоог тогтмол үргэлжлүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв.