ШВЕЙЦАР-МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН НАЙРАМДЛЫН БҮЛЭГ БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хууль тогтоох дээд байгууллага- парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд талууд анхаарч ажиллаж байна.
Энэ хүрээнд, ШХУ-ын Үндэсний зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн чуулганаар Үндэсний зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Л.Верлигээр ахлуулсан Швейцар-Монголын Парламентын найрамдлын бүлгийг 16 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын Парламентын найрамдлын бүлгийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгээр ахлуулан 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны 8 дугаар сард байгуулан идэвхтэй ажиллаж байгаа билээ.