images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР “БАЗААР-2025” ХАНДИВЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-12-12

19

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан жил бүр зохион байгуулдаг “Базаар-2025” хандивын үзэсгэлэн худалдаа энэ оны 12 дугаар сарын 09-ний өдөр НҮБ-ын Женев дэх төвд болов.

Хандивын үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Женев хотод үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчидтэй хамтран оролцож, ноос ноолуур болон гар урлалын бүтээгдэхүүнээ сурталчлав.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд 57 улс, 78 хандивлагч байгууллага оролцож, хөгжиж буй орнуудын охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дэмжлэг үзүүлэх, хүүхдүүдэд зориулсан боловсролын нийт 23 төслийг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө босгосон байна.