images

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2025-10-17

40

2025 оны 10 дугаар сарын 17, Женев хот. Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Аргуж Калантарлитай уулзаж, иргэний хамгаалалт, хүмүүнлэгийн туслалцааны чиглэлээр тус байгууллагатай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
 
1931 онд байгуулагдсан тус байгууллагад Монгол Улс 2002 онд гишүүнээр элссэн.