images

Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал эхэллээ

Мэдээ мэдээлэл

2025-08-01

25

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өнөөдөр (2025.07.29) эхэллээ. Тус бага хуралд Монгол Улсаа төлөөлөн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ж.Ганбаатар нар оролцож байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг ОУПХ-ны Ерөнхийлөгч Тулиа Аксон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон, НҮБ-ын Женев дэх төвийн захирал Татьяна Валовая, НҮБ-ын Ажлын албаны дарга Өөрл К.Рэттрэй нар угтан, мэндчиллээ.

Энэ удаагийн Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал нь олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, парламентууд болон парламентын гишүүдийг:

-           Олон улсын харилцаанд хариуцлагатай байдал, ардчиллыг дэмжих

-           Парламентын дипломат ажиллагааг энх тайван, ойлголцолд чиглүүлэх

-           Иргэдийн дуу хоолойг НҮБ-д хүргэх

-           Олон улсын амлалтуудыг үндэсний бодит байдал болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд уриалах зорилготой байна.

https://www.parliament.mn/nn/75479