images

ЭЛЧИН САЙД НОВАРТИС КОМПАНИД ЗОЧЛОВ

Мэдээ мэдээлэл

2025-07-01

12

Элчин сайд Д.Гэрэлмаа 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Швейцарийн Базель хотноо төвтэй олон улсын эрүүл мэндийн Новартис компанид зочилж Новартис компанийн Европийн бүсийн захирал Света Гелани тэргүүтэй тус компанийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр орны эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагаа тэр дундаа тус компанийн дэвшилтэд технологи, сүүлийн үеийн судалгаа шинжилгээгээр бүтсэн эм болон оношлогооны бүтээгдэхүүнийг Монгол Улсад илүү өргөнөөр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх асуудлаар санал, мэдээлэл солилцов.

Хүмүүсийн амьдралыг сайжруулах, уртасгах шинэлэг эм боловсруулахад чиглэдэг Швейцар улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх компани Новартис нь шинжлэх ухаан, дижитал технологид онцгой анхаарал хандуулж дэлхийн хамгийн ноцтой өвчнүүдийг эмчлэх хүрээнд жилд 300 сая орчим өвчтөнд хүрч ажиллаж байна.