ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Европын Зөвлөлөөс НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын ажиглагч, Элчин сайд Сильви Боллинитай 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр уулзав.
Уулзалтаар талууд олон талт хамтын ажиллагаа, жендерийн тэгш байдал, хүний эрх, эрүүл мэнд зэрэг салбарт үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд олон улсын гэрээ хэлэлцээрт Монгол Улс нэгдэх боломжийн талаар санал солилцов.