images

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) МЕХАНИЗМЫН 49 ДҮГЭЭР ХУРАЛДААН ЖЕНЕВ ХОТНОО БОЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2025-05-01

49

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын хэсгийн 49 дүгээр хуралдаан 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 09-ний өдрүүдэд Женев хотноо болж байна. Энэ удаагийн хуралдаанаар нийт 14 улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэнэ.
Манай төлөөлөгчид Киргиз, Лаос, Испани, Кени, Армени, Швед, Турк зэрэг улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний илтгэлийн хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв. Хуралдаан үргэлжилж байна.