ЭЛЧИН САЙД ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ПОЛ РИЧАРД ГАЛЛАГЕР-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гэрэлмаа 2025 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагер-тай уулзав.
Уулзалтаар талууд түүх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Тухайлбал Ватиканы Архив, Номын санд хадгалагдаж байгаа Монголын Эзэнт гүрний түүхэн баримт, эх сурвалжуудыг судлах судалгааны ажлыг үргэлжлүүлэх, мөн шашин хоорондын яриа хэлэлцээг бэхжүүлэх болон олон улсын тавцанд хүний эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов.