images

ЖЕНЕВ ХОТНОО "NOMADES CUP" САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЭНЭ САРЫН 30-НЫ ӨДӨР АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Мэдээ мэдээлэл

2024-03-31

46

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах цуврал арга хэмжээний хүрээнд “Nomads” холбоотой хамтран тус тэмцээнийг зохион байгууллаа.
Швейцарын Холбооны Улсад ажиллаж, амьдарч буй монголчууд болон гадаадын иргэдийн хамтарсан 15 баг оролцож сагсан бөмбөгийн спортоор нэгтгэн нөхөрлүүлж хэл, соёл, эх орноо сурталчлах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүллээ.
Нийт тамирчид, хөгжөөн дэмжигчид, иргэд, хамтран зохион байгуулагчдад ЭСЯ-ны зүгээс баяр хүргэж, спортын өндөр амжилт хүслээ.