images

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН САЙД НАРЫН 13 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

Mongolian Brands

2024-02-29

52

ДХБ-ын Сайд нарын 13 дугаар Бага хурал 2024.02.26-ны өдөр АНЭУ-ын Абу Даби хотноо эхэллээ. Бага хуралд Монгол Улсаас ДХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх Бага хурлаар тус байгууллагын 164 гишүүн улс, ажиглагч улсын төлөөлөгчид олон талт худалдааны тогтолцоонд тулгарч буй сорилт бэрхшээл, даван туулах арга зам, ДХБ-ын дотоод шинэчлэл, худалдааны маргааныг шийдвэрлэх механизм, цахим худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх асуудал, Хөдөө аж ахуйн хэлэлцээрийн яриа хэлэлцээ зэрэг өргөн сэдвээр хэлэлцэж, Сайд нарын тунхаглал, шийдвэр гаргах юм.