Зохиолчийн өдөрлөг болов
Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, Базел хотод үйл ажиллагаа явуулж буй “Монгол гэр” соёлын сайн дурын байгууллагатай хамтран зохиолчийн өдөрлөг арга хэмжээг 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас "Тагтаа" хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч Мө.Батбаяр оролцож, хятад хэлнээс хөрвүүлсэн зохиолуудаа танилцуулахын зэрэгцээ өөрийн яруу найргийн дээжээсээ иргэдэд толилууллаа.
Арга хэмжээний үеэр Элчин сайд Д.Гэрэлмаа “Монгол гэр” соёлын сайн дурын байгууллагаас монголын залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлээд орчуулагч, яруу найрагч Мө.Батбаярын цаашдын уран бүтээлд амжилт хүсэв.