images

МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН СОЁЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2023-04-27

306

Элчин сайд Д.Гэрэлмаа Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, “Guru Media” компанийн продюсер Ц.Ариунаа нарыг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд 2023 оны 9 дүгээр сард болох “Улаанбаатар” олон улсын кино наадамд Швейцар Улсыг онцлох орон болгон зарлаж байгаа болон 2025 онд Цюрих хотын Рийтберг музейтэй хамтран үзэсгэлэн гаргах ажлын хүрээнд Рийтберг музейн төлөөлөгчдийн 2023 оны 8 дугаар сард Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэлийн талаар ярилцав. Түүнчлэн ирэх онд Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хамтран зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.