images

ШХУ-Д СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2023-01-27

281

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөллийг 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад Бернийн Их Сургууль, Женевийн Их Сургууль болон Лозанны Их Сургуулиудад монгол судлал, хууль, технологийн чиглэлээр суралцаж буй оюутнууд оролцон ЭСЯ-тай хамтран зохион байгуулах арга хэмжээ, дэмжлэгийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарт суралцах сонирхолтой монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор Швейцарын их сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж буйг онцлоод оюутнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, боломжит дэмжлэгийг үзүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад ирсэн оюутнууд Швейцарт монгол судлалыг улам бүр түгээн дэлгэрүүлэх, өөр хоорондоо болон тус улсад сурах хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст туршлага, мэдлэг мэдээллээ хуваалцах цахим платформыг үүсгэхэд  ЭСЯ-тай хамтран ажиллахаар болов.