Tодорхойлолт авах

Монгол Улсын иргэн та Швейцарийн Холбооны Улсад оршин суугаа тодорхойлолт авахдаа дараахь материалыг бүрдүүлнэ.

Бүрдүүлэх материал:

- Швейцарийн Холбооны Улсад хэрэглэж буй ID card /жолооны үнэмлэх, оюутны үнэмлэх зэрэг Швейцарийн Холбооны Улсад оршин суугааг нотлох баримт бичгийн хуулбар

- Үйлчилгээний төлбөр болох 20 шв.франкыг банкаар тушаасан байна.

ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, банкны гүйлгээний утга/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм.