ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Таны амар амгаланг эрэн мэндчилж, Элчин сайдын яамны цахим хуудсанд тавтай морилохыг хүсье.

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам нь улс орноо Швейцарийн Холбооны Улсад төлөөлөн ажиллахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрыг НҮБ-ын Женев дэх төвд төлөөлөн ажилладаг.

Элчин сайдын яамны үйл ажиллагааны үндсэн зорилго нь манай улсын чухал гуравдагч түншүүд болох эдгээр орон, олон улсын байгууллагатай өргөн хүрээтэй бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм.

Түүнчлэн суугаа болон хавсран суугаа орондоо орнуудад аж төрж буй болон зорчин яваа Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, тэдний үүсгэн байгуулсан холбоодын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах нь Элчин сайдын яамны нэгэн эрхэм зорилт юм.

Олон зууны төрт ёсны түүхтэй Монголчуудын нүүдлийн соёл иргэншил, соёлын арвин өв, орчин цагийн хөгжлийн ололт амжилтыг түгээн таниулах зорилгыг энэхүү цахим хуудас мөн агуулж байна.

Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Элчин сайдын яамны зүгээс явуулж буй үйл ажиллагааны тухай мэдээлэл, шаардлагатай мэдээ, мэдээлэл, зөвлөмж, зар зэргийг Танд шуурхай хүргэх зорилгоор энэхүү цахим хуудсыг нээн ажиллуулж байна.

Манай Элчин сайдын яамны цахим хуудсаар зочилсон Танд талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

МОНГОЛ УЛСААС ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД
БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН