Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, НҮБ-ын Женэв дэх төв, Дэлхийн худалдааны байгуулдага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, 2022

Төрсний бүртгэл
Бүрдүүлэх материал: Төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад дараах бичиг баримтыг эх хувиар авч ирнэ. 1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг 2. Эцэг, эхээс ЭСЯ-нд хандаж гаргах өргөдөл (Заавартай сайтар танилцаж үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх, өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн Швейцарын Холбооны Улсад амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна)
3. Эцэг эхийн иргэний үнэмлэх, түүний хуулбар 4. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ, түүний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээ, түүний албан ёсны орчуулга, хуулбарын хамт) 5. Хүүхэд Швейцарийн Холбооны Улсад төрснийг гэрчилсэн бичиг баримт, түүний хуулбар (Birth certificate/ Geburtsurkunde) 6. Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх бөгөөд хэрвээ 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд УБЕГ-аас төрөлт бүртгэлгүй лавлагаа заавал авчирна. Тайлбар: |