Иргэний шинэчилсэн бүртгэл

Иргэний шинэчилсэн бүртгэл-цахим үнэмлэх шинээр авах, сунгалт хийх, дахин авах
Монгол Улсын 16, 25, 45 насанд хүрсэн иргэн Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулиар шинэчилсэн бүртгэл буюу биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд заавал хамрагдана. Хамрагдахдаа дараах материалыг бүрдүүлэх ба Монгол Улсын иргэн Та Элчин Сайдын Яаманд өөрийн биеэр ирж хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана.
Цахим иргэний үнэмлэх
- Төрсний гэрчилгээ 
- Үйлчилгээний хураамж-4.57 шв. франк

Жич:

- 16 нас хүрээд шинээр цахим иргэний үнэмлэх авах бол эцэг, эхийн цахим иргэний үнэмлэх,

 Тайлбар:
- Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныг нотолж ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ танд өгнө. Энэхүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно.
- Шинэчилсэн бүртгэлд хамрагдсаны дараагаар УБЕГ-ын цахим хуудас https://burtgel.gov.mn/, 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу.