Хүмүүнлэгийн болон бусад харилцаа
Иргэдийн тухай мэдээлэл: |
- Швейцар Улсад 2000 гаруй Монгол иргэд оршин сууж байна.
- Швейцар Улсад суугаа Монголын өргөмжит консулаар Урс Эрнст ажиллаж байна. |
Боловсролын харилцаа: |
- Бернийн Их Сургуульд монгол судлалын сургалтыг 1999/2000 оны хичээлийн жилээс эхэлсэн бөгөөд одоогоор 20 орчим Швейцар болон бусад орны оюутан суралцаж байна. Тус сургуульд монголын мэдлэгийн соёл, XIII-XX зууны үеийн Монголын соёл, шашны түүх, XVII-XXI зууны Монгол-Төвдийн харилцаа холбоо болон Ганжуурын түүхийн чиглэлээр сургалт, судалгааны ажил хийгдэж байна. |
Соёлын харилцаа |
- Швейцар-Монголын соёлын нийгэмлэг 1990 онд, Швейцар-Монголын нийгэмлэг 2002 онд, Швейцар-Монголын соёл, эв нэгдлийн нийгэмлэг 2004 онд тус тус байгуулагдсан. |
Бусад харилцаа |
- Швейцарын мэс засалчдын нийгэмлэг 1998 оноос Улсын төв клиникийн 1 дүгээр эмнэлэг, ЭМШУИС-тай холбоо тогтоож, 1999 онд ЭМЯ-ны ивээл дор хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд швейцарын мэс засалчид жил бүр манай улсад ажиллаж байна.
- МҮХАҮТ Швейцар-Азийн Худалдааны танхимтай /Swiss-Asian Chamber of Commerce/ хамтран Монгол-Швейцарын бизнес форумыг 2015 оны 6-р сарын 3-ны өдөр Улаанбаатарт зохион байгуулсан. |
|